Case-19

139 15 0
                                    

2018.06.07

to: weirdo

~Гэрийн чинь гадаа байна гараад ир.

Зурвасаа явуулчхаад гүнзгий амьсгаа авав. Түүнийг яаж хүлээж авахыг нь мэдэхгүй юм. Сандарч байна.

Өдөрхөн нартай байсан ч гэнэт л бороо асгараад эхэлчихлээ. Тоглоод байна уу? Таардаг өдрөө дуудаж дээ Жон Хусог! Өөрийгөө хараасаар зогсож байтал тэр гэнэт л урд минь шүхэр бариад гараад ирэв.

"Энэ одоо юу вэ? Эр эмийнх нь байр нь солигдчихсон байна. Би ингэж догь байх ёстой нь биздээ?"

"Больж үз Хусог. Хэлдэггүй үгээ хэлээд л. Яах гэж дуудсан юм?"

"Би тийм ч уран цэцэн, нялуун хүн биш. Би халамжтай, найрсаг байж чадахгүй. Чамайг уйлуулсан ч гомдоосон ч хашрахгүйгээр дахиад л зүрх сэтгэлийг чинь шархлуулсаар л байх болно. Магадгүй энэ хорвоо дээр чамд тохирохгүй, чиний хайрлаж болохгүй цорын ганц хүн нь би байх. Чи намайг үзэн ядах ёстой л доо. Тэгсэн ч, тийм зүйл болсон ч эдгээрийг үл тоогоод миний найз охин болох уу? Би чам шиг гажигт сайн болчихсон бололтой."

"Тиймээ чи муухай ааштай их зантай үргэлж намайг доромжилж, гомдоох үгс хэлж уйлуулдаг. Үнэхээр энэ хорвоо дээр надад тохирохгүй, миний хайрлах ёсгүй цорын ганц хүн чи байх. Тэгсэн ч харах болгондоо догдолж, инээмсэглэл чинь намайг гэрэлтүүлдэг байхад яаж чамайг үзэн ядах юм? Тэгье ээ найз охин чинь байя."

"Баярлалаа. Үнэхээр их баярлалаа. Хичээх болноо. Зөвхөн чамайг л харж хайрлах болохоор харин чи намайг хэзээ ч битгий орхиорой"

Нулимсаа тэвчин над руу хайрын харцаар харах түүний минь нүд, хамар, уруул их үзэсгэлэнтэй юм. Тэрхэн агшинд нүдээ анисаар уруул дээр нь уруулаа буулгаж орхив.

 Тэрхэн агшинд нүдээ анисаар уруул дээр нь уруулаа буулгаж орхив

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
My Love || JHS || CompletedWhere stories live. Discover now