2

9 0 0
                                    

Үр дүн нь ийм байгаа нь хамаагүй ээ.
Би чадах бүхнээ хийсэн, тэр хүнийг үлдээх гэж.
Шалдаа бууж, хоолойгоо өвдтөл уйлсан шөнүүдийг давсан.
Хэдий хэцүү байсан нь үнэн ч гэлээ, үнэнчээр хичээсэн болохоор өөр бартааг давах илүү хүчтэй болсон.

Одоо болсон.
Нэг асуудал дээр ийм их цаг, хичээл зүтгэл гаргах гэж, өөр хэл сурсан ч хангалттай байсан хугацаа шүү дээ.
Өөрийгөө таних шинэ хэл сурсан гэж бодоод урагшиллаа.

Баяртай,
Үнэ цэнтэй дурсамж бүрийн минь эзэн байсанд баярлалаа.
Баяртай.
Өөрийгөө танихад минь тусалсанд баярлалаа.

Чи энд дурсамжиндаа үлд дээ,
Би урагшиллаа.

4. A leafWhere stories live. Discover now