26

8 0 0
                                    

Өөрчлөгдөх.

Ирээдүй байгаа ч гэж боддоггүй надад
"Хамт сэрвэл дажгүй ч юм уу?" гэсэн бодол үлдээх.

Аавдаа ч эрхэлдэггүй намайг өөрийг чинь явуулахгүй гээд хаалганы урд хошуугаа унжуулдаг болгочихсон.

Яагаад ч юм чамайг өөртэйгөө хамт байвал хамгаалагдсан юм шигээр мэдрээд улам л илүүтэйгээр ойртмоор санагдах.

Үүлэн дээр хөвөн бодит байдлыг уландаа гишгэн нүдээ анин явахад гэнэт л гарч ирээд энгийнээр амьдармаар, гал тогоонд хоол хийнгээ чамайг хүлээвэл зүгээр юм шиг санагдуулсан.

Чи бол өмнө нь мэдэрч байсан шиг ид шидийн гялалзсан мэдрэмж биш.
Харин чи цастай өглөө өчигдөр нь шүүгээгээ онгичин олсон ороолтоо зүүгээр алхах мэдрэмж шиг энгийн хэрнээ дулаахан.

Чи бол энгийн нэг хүн.
Гэхдээ намайг бусдаас илүү хайрлаж бас ойлгохыг хүсдэг нь.

Тийм байсан ч зүгээр дээ, тэр зүйлтэй чинь хамт хайрлана гэж хэлсэн анхны хүн нь чи.

4. A leafWhere stories live. Discover now