40

8 1 0
                                    

Бие биенийхээ дугаарыг ч цээжлээгүй хэр нь гэрлэнэ гэж яриад л, яараад л.
Инээдтэй шүү.
Гэрлэлт болон хайр хоёр ямар том ялгаатайг эндээс харж болно.

Багадаа үзэж өссөн хүүхэлдэйн кинон дээр гардаг шиг хүн бүр хайртай хүнтэйгээ гэрлэдэггүй гэдгийг мэдсэн мөчөөс миний амьдралыг харах тод өнгө бүдгэрсэн ч юм шиг.

Хэн хэн ч хүлээн зөвшөөрөөгүй хэр нь дугаарыг нь хараад инээмсэглэл тодруулдаг нэгэн
Хамгийн доод үе дээрээ гацчихаад унтаж ч чадахгүй байхад элдвийг ярин үүр цайлгадаг байсан нэгэн
Даараад байна гэвэл ороолтоо цамцаа бас бээлийгээ өгдөг байсан нэгэн
Хариу хэлэхгүй хэр нь өгсөн захиаг минь буцааж өгдөггүй нэгэн
Хамтдаа ангийхныгаа муриад кино үзэж, номын дэлгүүр ороод замын голоор алхсан нэгэн
Бичвэл заавал хариулдаг нэгэн.
Хэн хэн нь хүлээн зөвшөөрөөгүй ч энэ хайр байсан.

Харин одоо надтай гэрлэнэ гэж ярьдаг хүн маань дугаарыг минь ч цээжээр мэдэхгүй
Зөв үедээ гарч ирээд хүсээд байсан зүйлсийг минь хийсэн.
Гоё цамц байна гээд хэлвэл тайлж өгөөд, сул хувцсанд дуртайг минь мэдээд фодволк бүрээ авах уу гэж асууна.
Хариу бичихээс өөр аргагүй болтол минь зурвас бичиж
Халуурч байсан ч ганцаараа гэдгийг минь сонсоод хамт кино үздэг.
Өөрийнх нь хамгийн доод үед нь би гарч ирээд инээж чаддаг болгосон гэж хэлдэг.

Адилхан л өгдөг.
Гэхдээ дунд нь ямар том ялгаа байдгийг надаас бусад нь гадарлах ч үгүй.

Хайртайдаа биш цөхөрсөндөө эхлүүлсэн харилцаа минь толгойн өвчин дагуулж
Хайртай ч хүлээн зөвшөөрөгдөөгүй харилцаа минь шүдний  өвчин болж үлдсэн.

Хэрвээ энэ өнөөх шалиг байдал нь юм бол
Тиймээ, би шалиг.
Гэхдээ зовоод үлдэх нь бас л би шүү дээ.

4. A leafWhere stories live. Discover now