81

6 1 0
                                    

Чамайг зүүдэлсэн.

Энэ удаад бид адилхан байсан.
Чи байнга л хийдэг шигээ худлаа яриж би түүнийг чинь сурчихсан байсан.
Хүлээлгэж хүлээлгэж ирсэн чи өмнө хэзээ ч байгаагүй дотноор надад хүрч, шийдчихсэн бас ахиж явахгүй гэж хэлсэн.

Би итгээд л.
Хоёр өвлийн дараа чамайг ийм алхам хийхэд зүүд гэж нэг ч сэкунд эргэлзэхгүйгээр итгэж догдолсон байхад би яаж өөрийгөө чамайг сайн мэддэг гэж хэлэх юм бэ?

Үлдэнэ гэж хэлээд ойртох үед чинь одоо байгаа бүхнээ байхгүй гэж үгүйсгэсэн нь чиний төлөө бүгдийг хаяж чадах хөөхийг хүсдэг миний нэгэн дүр далд ухамсарт минь оршсоор байгаагийн дохио л байх.

Цаг хугацаа цаашлах тусам илүү бодитойгоор зүүдэлж хоёулаа илүү хол явдаг.
Ийм байхад би яаж өглөөний хүн болох билээ.

4. A leafWhere stories live. Discover now